
Мэдээлэл хариуцагч
Б. Халиун (Хүний нөөц бичиг хэргийн ажилтан)
Утас : 80088144
.png)

Булган аймгийн Музей
Эрхэм зорилго.
Соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сэргээн засварлах, иргэдэд соёлын боловсрол олгох, эрдэм шинжилгээний байгууллага
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ
Соёлын өвийг хадгалж хамгаалах, иргэдэд танин мэдэхүйн боловсрол олгож, хойч үедээ уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нэр төрлийг олшруулах, тав тухтай орчин нөхцөл бүрдүүлэн олон нийтэд үйлчилэхэд оршино.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ: 1
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, үр дүнг хэвлүүлэх, олон нийтэд сурталчлэн таниулах.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ: 2
Цахим үйл ажиллагаатай холбогдуулан AR, VR технологийг нэвтрүүлж, үйлчилгээний нэр төрлийг олшруулах.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ: 3
Сан хөмрөгөө төлөвлөгөөтэй байнга баяжуулж, үзмэр эд өлгийн иж бүрдэлийг нэмэгдүүлэх, эрэн сурвалжлах, хайгуул цуглуулгын ажлыг зохион байгуулна.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ: 4
Үзмэр дэглэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй , уран сайхны зохистой шийдэлтэй, шинэ мэдээллийг багтаан, тогтмол баяжуулан шинэчлэн дэглэнэ.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ: 5
Эвент арга хэмжээгээр дамжуулан монгол уламжлалт ёс заншилтай холбоотой уралдаан тэмцээн зохион байгуулах;
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ: 6
Түүх, соёлын хөдлөх үл дурсгал, сан хөмрөгийн үзмэр эд өлгийн зүйлүүдийг бүртгэх байримтжуулах улсын тооллогыг зохион байгуулах.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ: 7
Боловсролын хөтөлбөр, танин мэдэхүйн ажил, сургалтыг бүх насныханд зохион байгуулах.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ: 8
Үзмэрийг эд өлгийг зүйлийг бүртгэн баримтжуулах, музейн бүртгэл, мэдээллийн санд бүртгэх.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ: 9
Сумдыг орон нутаг судлах музейн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улс айгийн Музейн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тушлага судлах арга зүйн дэмжлэг авах.
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Музейн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь сэдвийн хүрээний байнгын үзүүллэгийн танхимын үйлчилгээнд тулгуурлах бөгөөд үзмэр, эд өлгийн зүйлийг сурвалжлан олж цуглуулах, тэдгээрийг судалж шинжлэх, олон нийтэд хүртээмжтэйгээр сурталчлах чиглэлд гол ач холбогдол өгч ажиллана. Байгалийн шинжлэл, археологи, угсаатны зүйн судалгаа нь музейн тэргүүлэх судалгааны чиглэл болно. Музей нь үйл ажиллагааны үндсэн чиглэл болон бусдаас ялгарах онцлог агуулгатай эрдэм шинжилгээний бичиг, сурталчилгааны сэтгүүлтэй байна.
ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ.
Музейн үйл ажиллагааны чиг үүрэг нь Монгол Улсын Музейн тухай хуулийн 7.1-д зааснаар тодорхойлогдох ба холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хүний хөгжлийг дэмжих, соёлын хэрэгцээг хангах, тав тухтай байдлыг бүрдүүлэх.
ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Булган аймгийн музейн үйл ажиллагаа бусад музейн нэгэн адил хүний хөгжлийг бүх талаар дэмжихэд чиглэнэ. Музей нь нийт иргэдийн аймаг орон нутгаараа бахархах сэтгэгдлийг төрүүлэх, үнэт зүйлийн нэгдмэл байдлыг бататган бэхжүүлэх, оюутан сурагчдын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, үзэгч үйлчлүүлэгчдэд өвөрмөц онцлог бүхий ой санамж, дурсамжийг үлдээх, орон нутгийн соёлын ялгаатай байдлыг хүндэтгэх үзэл санааг дэлгэрүүлэх зэрэг нийгмийн ач холбогдолтой байна. Цаашид аймгийн музей бүс нутагтаа тэргүүлэх, өрсөлдөх чадвар бүхий, өөрийн өвөрмөц хэв шинжийг тодотгосон музей болон хөгжинө
Эх сурвалж
Булган аймгийн Музей
Музейн дарга
Д.Бэхтөр
Утас: 80088144
Цахим шуудангийн хаяг: bulganmuzei@gmail.com
ФОТО МЭДЭЭ

ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа-Баасан: 9:00 -18:00
Бямба-Ням: 10:00 - 17:00
OPENING TIMES
Mon - Fri: 9:00 AM - 6:00 PB
Sat-Sun: 10:00 AM - 5:00 PM
































