
Мэдээлэл хариуцагч
Б. Халиун (Хүний нөөц бичиг хэргийн ажилтан)
Утас : 80088144
Сан хөмрөг
Монголчуудын бүхий л үеийн түүх, соёл, угсаатны ховор нандин үзмэрүүд манай сан хөмрөгт хадгалагдаж байдаг. НТӨ 800.000 жилийн өмнөх үеэс эхлэн эдүгээг хүртэлх 5100 гаруй үзмэрүүд маань Монголын түүхтэй холбоотой салшгүй холбоотой билээ. Тус музей нь археологи, түүх, угсаатан, аж ахуй, соёлын онцгой содон үзмэрүүдтэй. Тухайлбал, манай угсаатны сан хөмрөгт буй монгол хувцас, гоёл чимэглэл нь монголчуудын соёлыг, сархиган тоонотой Монгол гэр болон газар тариалангийн багаж хэрэгсэл, аж ахуйн сав суулга, эд хэрэглэлүүд нь уламжлалт нүүдэлчин ахуйг тодоор илэрхийлдэг. Монгол хувцас, гоёл чимэглэл нь монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон, эдэлж хэрэглэж буй хүнийхээ нас, хүйс, нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэх төдийгүй гоо зүйн хэм хэмжээг тодосгож өгдөг.

Музейн сан хөмрөгт 2705 дэсийн 5120 үзмэр байдаг. Тэдгээрээс зарим ховор , үнэ цэнэтэй үзмэрээс дурдвал:
Халхын Түшээт хан Дашнямын эдлэж хэрэглэж байсан хэт хутга, Түшээт ханы Дайчин вангийн хошууны домогт бөх Ш.Намхай аваргын хөөрөг, хул аяга , Үндэсний спортын ууган гавьяат мастер, дархан аварга Б.Түвдэндорж, улсын арслан Жамьяндорж /тэмээ өргөдөг/-ийн зодог шуудаг, Ардын Хатанбаатар С.Магсаржавын тамганы хайрцаг, хазаар, ширээ, хантааз, төр нийгмийн зүтгэлтэн, Д.Дамба, Их Хурлын дарга Л.Энэбиш, Ардын Их Хурлын анхны дарга Ц.Готов, С.Удвал, Монгол улс, ОХУ-ын баатар Ж.Гүррагчаа, Улсын баатар хурандаа генерал Ж.Лхагвасүрэн алт сэлэм, Хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Ардын жүжигчин Х.Уртнасан, Б.Жавзандулам, анхны хөдөлмөрийн баатар Д.Даваажав, З.Очир зэрэг анхдагч алдартнуудын түүхийн чухал баримтууд Булган аймгийн Орхон суманд унасан солир, Булган аймгийн Тэшиг сумын Буриадуудын хэрэглэдэг Давсган хуур, Уран дархан Нямын бүтээл Чадраабал бурхан, газар тариалангийн иж бүрэн багаж хэрэгсэл зэргийг музейн үзмэрт дэглэсэн байна.
Музейн сан хөмрөгт соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн элс, мод, чулуу, өд зэргээр хийсэн бүтээлүүд, Төрийн шагналт, ардын зураач, уран барималч Н.Жамбаа, Л.Гүрсэдийн шилдэг үзмэрүүд зэрэг анхдагч алдартнуудын эд өлгийн зүйлүүдийг хадгалан, хамгаалж байна.
Цуглуулгаа урт удаан хадгалахад анхаарч сэргээн засварлах, үзмэр цуглуулгаа баяжуулах зорилгоор сургалт судалгааны ажилд идэвхийлэн оролцдог санаачлагатай, ажил мэргэжилдээ хайртай мэргэжлийн залуучууд ажиллаж байна.