top of page

БУЛГАН АЙМГИЙН МУЗЕЙН БҮТЭЦ  ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

we are hiring minimal sticker square template - Made with PosterMyWall (1).jpg

СОНГОН ШАЛГАРУУЛАХ
ЖУРАМ

Музейн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулахдаа ажлын байрны тодорхойлолтод үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийг мөрдлөг болгон дараах журмыг хэрэгжүүлнэ.​

Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 

Аливаа үндэстний оршин тогтнол, язгуур уламжлалын баримт болсон түүх соёлын биет болон биет бус дурсгалыг он цагийн хэлхээсээр хадгалан хамгаалж олон нийтэд суртачлах үүргийг гүйцэтгэж байдаг эрдэм шинжилгээний байгууллага бол “Музей” юм.  

            Улс орны хөгжлийг эдийн засгийн хөгжлөөр нь хэмжин дүгнэж болох боловч хүний оюун ухааны хөгжил хэзээд, юунд ч үл захирагдах хүчин зүйл байсаар ирсэн. Эдүгээ үед музей нь нийгэм эдийн засаг, техник технологийн үсрэнгүй хөгжил дэвшилтэй уялдуулан ард түмний уламлжлалт мэдлэг, ухаан, түүхийн эд өлгийн зүйлийг цуглуулах, хадгалан хамгаалах, уугуул соёл хийгээд хүний мөн чанарыг хүмүүст эргэн сануулах, хүрээлэн буй орчны зохистой харьцааг тэнцвэржүүлэх эрхэм үүрэгтэй болжээ.

Булган аймгийн музей нь тэртээ 1952 онд аймгийн гэгээрлийн хэлтсийн харьяанд “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр байгуулагдсанаас хойш өдгөө алтан босго нээлттэй 72 жилийн арвин баялаг түүх орших  өвлөн уламжлал, соёлын орон зай байна.

 

 

 

Амуу тариа, айргаараа алдартай

Агууч ухаан, алдартнаараа бахархалтай

Хантай нурууны оргил түшсэн хангайтай Булган нутгийн нэг овогт зон олон минь

Төв Азийн зүрхэнд орших түүхэн уламжлалтай Монгол ахан дүүс минь та бүхэнд

“Анхдагчдын өлгий нутгийн музей” ном мэлмий гийлээ. 

 

 

 

 

Соёлын өвийг хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлс үеийн үед үргэлжлэн дэлгэрэхийн ерөөл өргөе

 

 

БУЛГАН АЙМГИЙН МУЗЕЙН ЗАХИРАЛ                                                                                                          Т.БЭХТӨР

Аймгийн музейн ажилчдын мэдээлэл

bottom of page