top of page

Тусгай зөвшөөрөл

481788140_122160977714345644_2524282931402765786_n.jpg
474064778_122154183698345644_7649800753018737255_n.jpg

Булган аймгийн музей

Булган аймгийн музей Анхдагч алдартан,гавьяатныг олноор төрүүлэн гаргасаны хувьд тэдний түүхийг баримтжуулах, хамгаалах, иргэдийг хөгжүүлэх, тэдний боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах гол үүрэг гүйцэтгэдгээрээ бусад аймгийн музейгээс онцлог. Улсын хэмжээнд төрөн гарсан анхдагчаас 80 гаруй нь Булганчууд билээ.

БҮТЭЦ ОРОН ТОО

Булган аймгийн музей 1952 онд байгууллагдсан. Захирал Т.Бэхтөр. 13 орон тоотойгоор жилдээ 98 сая төгрөгний төсөвтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар улс аймгийн хамгаалалттай 53 түүх соёлын дурсгалт зүйл, улсын баатар 12, хөдөлмөрийн баатар 25, төрийн шагналт 19, ардын болон гавьяат цолтон 150 хүний эд өлгийн зүйлийг хадгалж хамгаалан сурталчлан, тайлбарлан таниулж байна. Мөн 1870 онд баригдсан /хийд/ баруун замын тусгай ангийн штаб музей, Ардын Хатанбаатар С.Магсаржавын дуулгат бунхан, орон нутаг судлалын 12 танхим үйл ажиллагаа явуулж байна.

474628829_122154257702345644_7065985238607346993_n.jpg

ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛ

Аймгийн музей нь 2285 дэсийн 5002 үзмэртэй. Аймгийн нутаг дэвсгэр дээр 16 жуулчны бааз, 2 анчдын отог, 10 амралтын газар ажилладаг бөгөөд эдгээрээс 1 зэрэглэлд “Уран тогоо”, “Анаг-тур” “Хоёр загал” “Хөгнөговь”, “Хөгнөхаан”, ”Эмт”, “Монгол-Алтай тур” 2 дугаар зэрэглэлд “Тавт”, Эден тур, Бичигт хад, 3 дугаар зэрэглэлд Монгол хаад, “Эм Жи Ти” жуулчны баазууд тус тус ордог.

Баруун замын тусгай ангийн штаб музей

Дурсгалт газрын тодорхойлолт:

Сумын төвөөс урагш 3км зайтай орших байлдааны штаб музей нь Ардын хувьсгалын үед Булган суманд Ардын цэргийн баруун зүгийн байлдааны штаб байрлаж цагаан оросын цэрэгтэй тулалдах гол ажиллагааг зохион байгуулж байсан түүхэн газар юм. Нутгийн ард түмний дунд “Сүмтийн пүүс” гэж нэрлэгддэг байсан.  Оросын худалдаачин бавгар Мишиг хэмээх худалдаачин эр энэ байшинг 1890 оны үед анх хөлсний ажилчдаар бариулсан байна. Орос худалдааны төв болгон ашиглаж байгаад Барон Унгерний цагаантнуудыг сөнөөн устгахаар жанжин Х.Чойбалсангийн удирдсан Монгол Ардын Журамт цэргийн тусгай анги, Зөвлөлт-Оросын тавдугаар армийн нэрт жанжин П.Е.Щетикиний удирдсан Партизаны отряд хүч хавсран вангийн хүрээг дайснаас чөлөөлж, хүрээнийзүүн хороонд 1900-аад онд баригдсан дорно дахины сүмийн маягийг дуурайлгасан хөх вааран дээвэртэй “Сүмтийн пүүс” хэмээх дан байшинд “Баруун замын байлдааны Яам /Штабыг/” байгуулсан[1] бөгөөд чөлөөлсөн тусгай ангийн цэргийнхэн хөдөө орон нутагт Ардын түр Засгийн газрын үүргийг гүйцэтгэж байв. Энэ байшинд Х.Чойбалсан, “шаврон” Данзан зэрэг хувьсгалын удирдагчид 100 гаруй хоног байрлан байлдааныг удирдсан.

Вангийн хүрээнээс үлдсэн, 1921 онд баруун замын байлдааны штаб байрлаж байсан түүхэн байшинг Х.Чойбалсан” Монгол ардын хувьсгалын түүхийн дурсгалт газрын нэг нь учраас хамгаалан хадгалж, сэргээн засч, түүхийн дурсгалт газар болгох хэрэгтэй юм” гэснээр 1956 онд засварлан аймгийн Орон нутгийг судлах музей болгоод, Засгийн газрын тогтоолоор 1965 оны 07-р сарын 21нд №272 тогтоолоор салбар музейн зориулалтаар  өнөөг хүртэл ашиглаж байна[2].

Саарал өнгөтэй, хөх тоосгон барилга, 4 буландаа амьтны дүрстэй ,луу арслан зэрэг амьтдыг дүрсэлсэн,сүм хийдийн оройн чимэглэлтэй, вааран дээвэртэй,модон хашаатай.

ᠰᠤᠮᠤ ᠶᠢᠨ ᠲᠥᠪ ᠡᠴᠡ ᠤᠷᠤᠭᠰᠢ 3 ᠺᠢᠯᠣᠮᠧᠲ᠋ᠷ ᠵᠠᠶᠢᠲᠠᠢ ᠤᠷᠤᠰᠢᠬᠤ ᠪᠠᠶᠢᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ ᠱᠲ᠋ᠠᠪ ᠮᠦᠽᠧᠢ ᠨᠢ ᠠᠷᠠᠳ ᠤᠨ ᠬᠤᠪᠢᠰᠬᠠᠯ ᠤᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ ᠰᠤᠮᠤᠨ ᠳᠤ ᠠᠷᠠᠳ ᠤᠨ ᠴᠡᠷᠢᠭ ᠦᠨ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠵᠦᠭ ᠦᠨ ᠪᠠᠶᠢᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ ᠱᠲ᠋ᠠᠪ ᠪᠠᠶᠢᠷᠢᠯᠠᠵᠤ ᠴᠠᠭᠠᠨ ᠣᠷᠣᠰ ᠤᠨ ᠴᠡᠷᠢᠭ ᠲᠡᠢ ᠲᠤᠯᠤᠯᠳᠤᠬᠤ ᠭᠣᠣᠯ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠲᠡᠦᠬᠡᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠶᠤᠮ᠃ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ ᠦ ᠳᠤᠮᠳᠠ 《ᠰᠦᠮᠡᠲᠦ ᠶᠢᠨ ᠫᠦᠰᠡ》 ᠭᠡᠵᠦ ᠨᠡᠷᠡᠯᠡᠭᠳᠡᠳᠡᠭ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ᠃ ᠣᠷᠣᠰ ᠤᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠴᠢᠨ ᠪᠠᠪᠠᠭᠠᠷ ᠮᠢᠰᠢᠭ ᠬᠡᠮᠡᠬᠦ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠴᠢᠨ ᠡᠷ᠎ᠡ ᠡᠨᠡ ᠪᠠᠶᠢᠰᠢᠩ ᠢ 1890

 

shtab.jpg

Ардын Хатанбаатар С.Магсаржавын дуулгат бунхан

МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1966 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор Ардын хатанбаатар С.Магсаржавын гавьяаг мөнхжүүлэх төрсний 90 жил, нас барсны 40 жилийн ойг тохиолдуулан түүний шарилыг Хутаг сумаас Булган хотод шилжүүлж бунхан байгуулах нь зүйтэй гэж үзэн комиссын даргаар Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Майдарыг, гишүүдэд Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайд Ж.Лхагвасүрэн, Намын түүхийн институтын захирал Б.Балдоо, аймгийн намын хорооны дарга Цэрэннадмид, Хутаг сум-нэгдлийн дарга Арьяа нарыг томилжээ. Архитехторч Өлзийхишигтийн зураг төслөөр баатар хүний дуулга хэлбэрийг дүрслэн байгуулжээ. Аймгийн музейн боловсролын ажилтан Ж.Ганбатын музейн 60 жилийн ойгоор бичсэн “Музейн он дараалал”-д архивын тасагт хадгалагдаж байгаа материалд “...Аймгийн намын хорооны товчооны хурлын 1970.11.20-ны өдрийн 202–р тогтоолоор Ардын хатанбаатар С.Магсаржавын шарилыг Хутаг сумаас шилжүүлэн оршуулах комиссыг Аймгийн АДХГЗ-ны дарга М.Гөлгөөгөөр ахлуулан байгуулж, энэ ажлын төлөвлөгөөг баталжээ. 11-р сарын 28-ны өглөөний 05 цагт Булган хотоос аймгийн дарга М.Гөлгөө, эрүүлийг хамгаалах газрын дарга Я.Доржготов, С.Магсаржавын хүү М.Мажигсүрэн, охин М.Хорлоо, Хутаг сумын дарга Гонгор, хөдөлмөрчдийн төлөөлөгчид гарч мөн өдрийн 14 цаг 10 минутад С.Магсаржавын шарилыг оршуулсан “Дунд хайлантай” уулын ноён энгэрт өндөрлөг бэлээрээ шигүү ойтой, наран гарах зүгийн энгэр ээвэр чулуурхаг “Шарилын хүнхий” гэдэг газар ирэхэд Хутаг сумын нам захиргааны удирдах ажилтан, малчид, пионер сурагчид, хөдөлмөрчдийн төлөөлөгчид зэрэг 50 гаруй хүн цугларсан байлаа. Шарилыг 14 цаг 17 минутад нээж 14 цаг 20 минутад их эмч Я.Доржготов, эмгэг анатомийн их эмч С.Чүлтэм нар шарилыг судлан шинжлэв. Мөн өдөр Гуртын хөтөл дээр нутгийн хөдөлмөрчид С.Магсаржавын шарилыг хүндэтгэн үдэж салах ёслол хийв. 19 цагт Уньт бригад дээр ирж 29-ны өдрийн дөрвөн цагт Булган хотын зүг хөдлөв. Энэ үед Хутаг сумын Уньт бригадын дарга Очирбат шийдвэр гаргаж С.Магсаржавын шарил түр байрлах хугацаанд салбарын эрхлэгч Загд-Очир, сургуулийн аж ахуй Содовжамц, бригадын аж ахуй Дандар, багш Дашдорж, холбооны эрхлэгч Нямаа, заводын мастер Цэрэндорж ой хамгаалагч Готов нарыг хариуцлагатай жижүүрээр томилжээ. 10 цагт шарилыг шилжүүлэх цуваа Бунхан толгойд ирж шилжүүлэн оршуулах ёслолын цуглааныг аймгийн МАХН-ын хорооны дарга Б.Цэрэннадмид нээж БХЯ-ны сайд хурандаа генерал Б.Дорж, МХЗЭ-ийн дарга Ч.Дамдинжав, С.Магсаржавын хүү М.Мажигсүрэн нар үг хэлж Аймгийн намын хороо,АДХГЗ, залуучуудын эвлэл, Хутаг сумын төлөөлөгчид цэцэг өргөлөө. Мөн пионер сурагчид тангараг өргөв. Цуглаанд Түлш эрчим хүчний сайд М.Пэлжээ, Хувьсгалт тэмцлийн ахмад дайчдын хороон дарга Ж.Цэнд-Аюуш, аймгийн төв,орон нутгийн 1500 гаруй хүн оролцжээ. С.Магсаржавын цээж баримлыг тусгай суурин дээр байрлуулж өмнө нь шарилыг Бунханы голд тавьж “С.Магсаржав” гэсэн хуучин монгол бичгээр бичсэн хавхагаар таглагдсан байлаа. С.Магсаржавын шарилыг шилжүүлсэн тухай дэлгэрэнгүй материал Дэвшилт сонины 1970.11.30-ны өдрийн 88-р дугаар,Үнэн сонины 1970.12.02-ны өдрийн 301-р дугаарт нийтлэгджээ. 12-р сарын 02-нд аймгийн соёлын хэлтсийн байцаагч Батчулуун музейн эрхлэгч Д.Дунжий албаны хүмүүс байлцан С.Магсаржавын бунханыг аймгийн музейд актаар шилжүүлэн өгчээ. ...” гэж тэмдэглэсэн байна.

Bulgan-sumyn-Hatanbaataryn-duulgat-bunhan.jpg

“ДИВААЖИН СҮМ”

1876 онд Диваажин буюу Жаргалын орон гэдэг нэртэй сүмийг хиймэл уулан дээр байгуулж, 1904 онд сүрлэг үзэсгэлэнтэй их цагаан суврагыг бүтээж байсан түүхтэй юм. Түшээт хан аймгийн Дайчин Чин вангийн хошууны төв вангийн хүрээ Манжийн Энх-Амгалангийн хорин дөрөвдүгээр буюу 1685 онд байгуулагджээ. Тус хийд нь 27 дацан, 30 орчим дуган, жас, 1500 орчим лам хуврагатай, монголын шашин мөргөл, худалдааны томоохон төв болж байсан аж.

277773964_3112085519107038_6005439415782445027_n.jpg
bottom of page