
Мэдээлэл хариуцагч
Б. Халиун (Хүний нөөц бичиг хэргийн ажилтан)
Утас : 80088144

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах аяны нээлтэн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, асран хамгаалагч нарт үнэ төлбөргүй виртуал музей үзүүлл ээ.
![]() | ![]() | ![]() | ![]() |
|---|
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн
-
“Музейн нээлттэй өдрүүд” улсын хэмжээнд “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд энэ сарын 7-13-нд Монголчуудын уламжлалт уяа зангилаа хөтөлбөрийн “Тооно туших, сампин зангидах”, “Хорол тоглоом” сэдэвт боловсролын ажлыг Л.Лхагвадорж багштай 8Б болон Н.Мөнгөнцэцэг багштай 8Г, Дүүрэнжаргал багштай 10Б, Б.Уранбилэгт багштай 6А ангийн 137 хүүхэд хамрагдлаа.
-
Музейн нээлттэй арга хэмжээний хүрээнд 137 суралцагч, соёлын байгууллагын 25 орчим албан хаагч, айраг фестивальд “Монголчуудын уламжлалт уяа зангилаа” боловсролын хөтөлбөрийг 1264 хүнд, Нүүдэлчин фестивальд жирэм сүлжээ, тооно туших, дөрвөөр сүлжих боловсролын хөтөлбөрт 8391 иргэд, хүүхэд багачууд, Бугат суманд дэглэсэн “А.Амар сайдын гэрэл зургийн үзэсгэлэнд 75 иргэд, сурагчдыг хамруулсан байна. Нийт 10049 хүн хамрагдсан байна.
-
-“Нүүдлийн виртуал музей”-г албан байгууллага, ЕБС-иудын анги хамт олонд хүрч үйлчлэн том хүн 48, хүүхэд 45 хамрагдлаа.
-
Анхдагч алдартнууд, төр нийгмийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтон эрхмүүдийг алдаршуулах зорилготой видео контент, 100 жилийн ой хийсэн сумдын баримтат кино мөн ухаалаг дэлгэцэнд “Айраг хэрхэн хийх вэ?” контент орсон. Киоск төхөөрөмжинд Булган аймгийн улс аймгийн хамгаалалттай 53 газрын мэдээлэл орсон.
-
2025 оны 5 сарын 22-27-нд Булган сумын 1-р сургуулийн Ч. Сарантуяа багштай 10А, О.Дүүрэнжаргал багштай 10Б, Ц. Мөнгөнтуяа багштай 10Г, О.Биндэръяа багштай 10В, Б.Бямбасүрэн багштай 10д ангиийн 118 суралцагч, Хутаг-Өндөр сумын М. Ганзул багштай 5а анги, Б. Болормаа багштай 5б ангийн хүүхдүүдэд Аймгийн музей Цогт хунтайжийн талбай, Эрдэнэ дайчин хошой чин ван Ханддоржийн хөшөө, Дөрвөн аваргын хөшөө, Баатруудын хөшөө, Ардын Хатанбаатар С.Магсаржавын дуулгат бунхан, Цогт хунтайжийн талбай гэсэн маршрутаар тайлбартай аялан, хөгжөөнт тэмцээн, танин мэдэхүйн АХА тэмцээнүүдийг зохион явуулж, нэгэн өдрийг түүх соёлын дурсгалт газруудаар дурсамж дүүрэн өнгөрөөсөн.
-
Хишиг-Өндөр сумын иргэн Д.Жаргалсайханы кино аппаратны иж бүрдэл, Найруулагч Л.Эрдэнэбулганы А.Амар сайд киноны эх зохиол 2 дэсийн 33 ширхэг эд өлгийн зүйлийг авсан
-
ТСХДЗ-ийн 2025 тооллогын явцад сан хөмрөг дэх үзмэрүүдийнхээ бүртгэлийг шинэчлэх ажлыг хийж байна. Бүртгэлийн карт, байршлын схемийг шинэчлэх ажил хийгдэж байна.
-
Булган аймгийн Сайхан суманд “Айргийг хэрхэн хийх вэ?” контентийг хийж танхимд байрлах ухаалаг дэлгэц болон киоскод байршуулаад байна.
-
"Айраг фестиваль 2025" эвень арга хэмжээний хүрээнд “Монголын уламжлалт уяа зангилаа” боловсролын хөтөлбөрөөр тооно туших, товч зангидах, дөрвөөр жирэм сүлжээ, бөөрөнхий сүлжих мөн Монгол гэрт холбогдох уяа зангилаануудын талаар иргэд, хүүхэд, залууст зааж, сурталчлан таниуллаа. 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ны өдөр хүртэл 1264 хүн хамрагдсан байна. Герман, Франц, ОХУ, Америк зэрэг гадаад жуулчид зочиллоо.
-
“Нүүдэлчин фестиваль”-д Булган аймгийн СУАЖЗ-ын газар, Аймгийн музей, мөн сумдын биет бус өв өвлөн уламжлагч, суралцагч нар хамтран боловсролын хөтөлбөр, үзэсгэлэн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.
-
Энэхүү арга хэмжээ нь 2025 оны 08 дугаар сарын 22-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 3 хоногийн хугацаатай Улаанбаатар хот, Налайх дүүрэгт Тайж хайрханы бэлд 09:00-19:30 цагийн хооронд амжилттай зохион байгуулагдсан бөгөөд СББӨ-ийг сурталчлан таниулах боловсролын хөтөлбөр, уламжлалт тоглоом наадгай, танин мэдэхүйн болон суралцах боломжийг бүрдүүлсэн олон нийтэд чиглэсэн хөтөлбөр, төлөвлөгөөг зохион байгуулсан. Манай аймгийн хувьд 7 боловсролын хөтөлбөрийг зохион байгуулсан бөгөөдТ.Мөнгөнтуяа “Үндэсний сур харваа”
-
Ч.Гантулга “Шагайн харваа”
-
Д.Эрдэнэтуяа “Дэмбээ сайн уу?”
-
И.Сандаг-Очир “Уран хатгамал”
-
Д.Мөнхгэрэл “Утас ээрч- Олбог нэхье”
-
Л.Оюун-Эрдэнэ “Шимийн архи”
-
Э.Халиун “Монголчуудын уламжлалт уяа зангилаа” хөтөлбөрийг тус тус амжилттай зохион байгууллаа.














